2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Австрали улсад 1.8 тонн мансууруулах бодис илрүүлжээ

Австрали улсын Мельбурн хотын далайн боомтод Бангкокоос ирсэн тээврийн хөлөг онгоцонд 1.8 тонн мансууруулах бодис нуусан байсныг илрүүлсэн тухай албаны эх сурвалж мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Бангкокоос ирсэн хөлөг онгоц дээр 37 килограммаар савласан 1.8 тонн героиныг Австралийн хил хамгаалах алба илрүүлсэн байна. Ийм хэмжээний мансууруулах бодис нь хар зах дээр ойролцоогоор 848 сая ам.долларын үнэ хүрдэг ажээ.

Австрали улсын хил хамгаалах албаны бүсийн командлагч Крейг Палмерийн мэдээлснээр, "савласан хар тамхинууд дээр эмийн үйлдвэрийн түүхий эд" гэж бичсэн шошго наасан байжээ.

Хар тамхины наймаачдын хувьд Австралид мансууруулах бодис харьцангүй өндөр үнэ хүрдэг учраас тус улсад хууль бусаар наймаалах сонирхолтой байдаг аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.