2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Ираны цөмийн хэлэлцээрт эргэн орохыг санал болгожээ

Олон улсын хамтын нийгэмлэг Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрт эргэн орох ёстой бөгөөд манай улс энэ үйл явцад идэвхтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.   

“Бид байр сууриа өөрчлөхгүй бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг хадгалан авч үлдэхийг хатуу шаардах болно. Сонирхогч талуудтай хамтран хүчин чармайлтаа нэгтгэж, дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна” хэмээн тэрбээр хэлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт эргэн ороход Хятадын эрх баригчид урьдын адил үндэсний ашиг сонирхлоо хамгаалах болно хэмээн Ван И ярьсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.