2024 оны 04 сарын 25
Зөвлөгөө
Аль талаараа унтаж амрах нь зөв бэ?

Бидний ихэвчлэн унтдаг байрлал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөдөг хэмээн мэргэжлийн эмч нар хэлж байна. Гэхдээ унтах дуртай байрлалаа хүчээр өөрчлөх хэрэггүй. Харин эдгээрийг анхаарах хэрэгтэй. Мэргэлжийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

Хэрэв та хажуу талруугаа харж унтдаг бол

Хажуу тийшээ харж унтахад тархи , нугасны шингэн хорт шингэнээ сайн гадагшлуулдаг гэж эмч нар тогтоосон. Энэ нь толгой өвдөх, альцгеймер болон паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Зүүн талаараа харж хэвтвэл цээж хорсох зовиурт тустай ч , элгэнд илүү ачаалал өгөх сул талтай.

- Хэрвээ та хоол бловсруулах эрхтний асуудалтай бол зүүн талаараа харж хэвтэхийг эмч нар зөвлөж байна. Энэ байрлал нь цусны эргэлт болон ходоодны үйл ажиллагааг сайжруулж, цээж хорсох зовиурыг багасгана

- Хажуу тийш харж хэвтэхдээ хоёр хөлнийхөө хооронд дэр эвж хэвт. Энэ нь үе мөчинд ирэх ачаалалыг багасгаж нурууг амрааж байдаг. Мөн толгой доороо хөвсгөр дэр дэрлээрэй- Хэрвээ та цусны өндөр даралт, цусны эргэлт муутай бол баруун тийшээ харж хэвтэхийг зөвлөж байна. Учир нь энэ байрлалд нь зүрхний ачааллыг багасгаж өгдөг.

Дээш харан унтах

Сээр нуруу өвдөх, үе мөчний асуудалтай хүмүүсд хамгийн тохиромжтой байрлал. Арьсанд үрчлээ үүсэх, цээж хорсохоосс сэргийлдэг. Гэвч хурхирдаг мөн цусны даралттай хүнд тохиромжгүй.

- Хэрвээ та хурхирдаг бол том, хөвсгөр дэр дэрлээрэй. Эсвэл жижиг дэр хүзүүн доороо тавьж болно

.-Ханиад хүрсэн үед энэ байрлалаар унтах нь нус хамрын салстад хуримтлагддаг. Тиймээс дээрээ аль болох өндөрлөх хэрэгтэй.

- Харин нуруу , үе мөч өвдөх тохиолдолд толгойныхоо доор жижиг дэр, нурууныхаа дор алчуур ороож тавиад, өвдөг доороо хөвсгөр том дэр эвнэ.

Хүн бүрийн ихэвчлэн унтдаг байрлал

Доош харан унтах нь цээж хорсох зовиурыг багасгаж , хурхиралтаас сэргийлж, цусны даралтыг бууруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллааг дэмждэг гэдгийг Японы эмч нар нотолсон байна. Гэхдээ нуруунд ачаалал өгдөг сөрөг талтай.

- Тиймээс нуруунд бага ачаалал өгөхийн тулд гэдэс хэвлийн орчим дэр эвнэ. Толгой доороо 3 см зузаан дэр дэрлэнэ. Дэрлэхгүй байвал илүү үр дүнтэй.

Яг л хэвлий дэхь хүүхэд шиг унтах байрлал

Ингэж унтах нь биед эвтэйхэн мэт санагдавч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Нуман хэлбэр орж хэвтэх чөлөөтэй амьсгалах боломжийг хааж байдаг. Хэдийгээр хурхирахаас сэргийлдэг ч астамтай хүмүүсд тохиромжгүй. Тиймээс эрүүл мэнддээ хор учруулахгүйн тулд

- Амьсгалын замыг чөлөөлөн хөл болон, гар доороо хөвсгөр дэр эвж, толгой доороо мөрний хэмжээнд тохирсон /толгой тэгш байхаар/ дэр дэрлээрэй гэж зөвлөж байна. 

Times.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.