2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
“Microsoft” Аризонад нарны эрчим хүчээр ажилладаг дата төвүүд байгуулна

 “Microsoft” компани АНУ-ын Аризона муж улсад мэдээлэл боловсруулах гурван төв байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ. Шинэ дата төвүүд нь зөвхөн нарны эрчим хүчээр ажиллана гэж тус компанийн хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.

Аризона муж улсад технологийн аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагаас гадна нартай өдрүүдийн тоо жилд 200 хүрдэг учраас ийм төсөл хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой гэж “Microsoft” компанийнхан үзэж байгаа аж. Дата төвүүдиийг эрчим хүчээр хангахын тулд тус компани 150 мВт-ын хүчин чадалтай “Sun Streams 2” цахилгаан станцыг ашиглан, “First Solar” компанитай хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү төсөл нь 2023 он гэхэд “Microsoft” компанийн дата төвүүдийн 70 хувийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх стратегийн нэг хэсэг юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.