2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Японы сурагчдын дунд цахим спортын тэмцээн зохион байгуулжээ

Японы ахлах сургуулийн сурагчдын дунд “Fortnite” тоглоомын “STAGE:0” цахим спортын тэмцээн зохион байгуулжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгыг үл харгалзан Японы ахлах сургуулиудын дунд “Fortnite” тоглоомын 2019 оны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна. ДЭМБ-ын мэдээлэлд дурдсанаар, цахим тоглоом нь хүүхдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхөөс гадна хэт удаан тоглох нь дэлгэцийн донтой болоход нөлөөлдөг байна.

Энэ сарын 14-15-ны хооронд Тиба мужийн Ураясу хотод болсон уг тэмцээнд 1475 сургуулийн 4700 тоглогч оролцсон байна. Тэмцээнд Тиба мужийн Нарита хотын Шимофуса ахлах сургуулийн сурагч түрүүлжээ.

Ташрамд дурдахад, энэ оны долдугаар сард АНУ-д зохиогдсон “Fortnite” тоглоомын аварга шалгаруулах тэмцээнд 16 настай Кайл Гирсдорф түрүүлж, 3 сая ам.долларын шагналыг хүртсэн билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.