2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Мехико хотын шүүх кокаины хэрэглээг зөвшөөрчээ

Зугаа цэнгэлийн зорилгоор кокаин хэрэглэх зөвшөөрөл хүссэн хоёр иргэний нэхэмжлэлийг Мехико хотын шүүгч тэдний талд шийдвэрлэжээ. Ингэснээр кокаины хэрэглээг шүүхийн байгууллагаас зөвшөөрсөн анхны тохиолдол энэ болж байна.

Гэвч Мексикийн Засгийн газрын хүсэлтээр уг шийдвэрийг дахин хянахаар дээд шатны шүүх рүү шилжүүлжээ.

Хар тамхины эсрэг дайныг төгсгөл болгох зорилготой Мексикийн гэмт хэргийн эсрэг нэгдсэн холбоо /MUCD/ уг шийдвэртэй холбогдуулан, "энэхүү шийдвэр нэхэмжлэл гаргагч нарт кокаиныг эзэмших, тээвэрлэх, хэрэглэх боломж олгож байна" гэж мэдэгдсэн байна. 

Улс орны аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг дахин хянах шаардлагатай гэдгийг харуулах үүднээс нэхэмжлэлийг  Мексикийн Засгийн газарт санал болгосон гэж тус холбоо мэдэгджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.