2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Н.Моди Владивосток хотод хүрэлцэн иржээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди албан ёсны айлчлал хийхээр ОХУ-д хүрэлцэн иржээ.

Тэрбээр Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад гол зочны хувиар оролцох юм. Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар цомхотгосон болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ хийхээр товложээ. Яриа хэлэлцээ хийхийн өмнө Н.Моди, В.Путин нар “Од” хөлөг онгоц үйлдвэрлэлийн цогцолбороор зочлох аж.

Харин пүрэв гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд бусад удирдагчийн хамт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцохоос гадна жүдогийн тэмцээн үзэхээр төлөвлөсөн байна.

Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт энэ сарын 4-6-н хүртэл үргэлжлэх юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.