2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Садулаев дөрвөн удаагийн дэлхийн аварга болжээ

Нур-Султан хотод болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -97 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Абдулрашид Садулаев алтан медаль хүртжээ.

Шигшээ барилдаанд Садулаев Азербайжаны тамирчин Шариф Шарифовыг 4-0 онооны харьцаагаар ялжээ. “Токио-2020” олимпын эрхээ авсан тамирчин Садулаев ийнхүү дөрвөн удаагийн дэлхийн аварга болсон байна. 

Энэ төрөлд Умард Македоны тамирчин Магомедгажи Нуров болон АНУ-ын тамирчин Кайл Снайдер нар хүрэл медаль хүртжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.