2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Хонконгт эмх замбараагүй байдал даамжирчээ

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр Хонконгт өрнөж буй ардчиллын төлөөх жагсаал улам ширүүссэн байна.

Хонконгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, цагдаа нар хэд хэдэн удаа анхааруулах гал нээсэн бөгөөд нэг эрэгтэй шархадсан байна. Мөн Засгийн газрын байрны ойролцоо цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон усан буу ашиглажээ.

Хар өнгийн хувцас өмссөн жагсагчид засаг захиргааны онцгой бүсүүдэд ардчиллыг улам хөгжүүлэхийг уриалж байжээ. Жагсаалын улмаас олон дэлгүүр болон метроны буудлуудын үйл ажиллагаа зогсоход хүрсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.