2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Япон, АНУ, БНСУ гурван талт уулзалт хийжээ

Японы Өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ, БНСУ-ын армийн штабын дарга нар гурван талт уулзалт хийсэн гэж “NHK” суваг мэдээлжээ. БНСУ Япон улстай тагнуулын мэдээлэл солилцох гэрээг цуцлах шийдвэр гаргаснаас хойш талууд анх удаагаа уулзаж буй нь энэ юм. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалах яаманд болсон уулзалтад Японы Өөрийгөө хамгаалах хүчний штабын дарга, генерал Кожи Ямазаки, АНУ-ын цэргийн штабын дарга нарын хамтарсан хорооны дарга, генерал Марк Милли, БНСУ-ын цэргийн штабын дарга нарын хамтарсан хорооны дарга, генерал Парк Хан Ки нар оролцжээ.

Хэлэлцээрийн талаар нарийвчилсан тодорхой мэдээлэл байхгүй байгаа боловч М.Милли БНХАУ, БНАСАУ-тай тохиролцоход гурван талт аюулгүй байдлын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр харилцаа холбоогоо сайжруулахыг дайны үеийн болон худалдааны асуудлаар маргаантай байгаа Япон, БНСУ-д уриалжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.