2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Сар руу нисэх сансрын шинэ хөлөг бүтээж байна

Сар болон сансрын гүн рүү аялах сансрын шинэ үеийн жолоодлогот хөлгийг БНХАУ-д бүтээж байна. Энэ тухай “Space.com” цахим хуудас Хятадын Сансрын технологийн академийн нийтэлсэн зургаас иш татан мэдээлжээ.

Албан ёсоор нэр өгөөгүй байгаа шинэ хөлөг нь олон удаа ашиглах боломжтой, багийн гишүүдэд зориулсан модуль болон эрчим хүчний модуль гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Есөн метр урттай, хөөрөх үеийн жин нь 20 тонн уг хөлөг зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг дэлхийн доод тойрог замд хүргэж чадна. Шинэ хөлөг анхны нислэгээ 2020 оны эхний хагаст автомат горимоор хийх төлөвтэй байна.

Хятад улс одоогоор гурван хүний бүрэлдэхүүнтэй багийг дэлхийн доод тойрог замд хүргэх чадалтай "Шэньжоу" (Shenzhou) хэмээх хөлөгтэй боловч энэ хөлөг нь сансрын гүн рүү аялах үед багийн гишүүдийг цацраг туяанаас хамгаалж чадахгүй аж.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.