2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
В.Путинд Молдова улсын Ерөнхийлөгч төрсөн өдрийн мэнд хүргэжээ

Молдова улсын Ерөнхийлөгч Игорь Додон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсжээ. Энэ тухайгаа тэрбээр “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Түүний туршлага, эрч хүч нь цаашид улс орноо хөгжүүлэн сайжруулах, ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх, олон улсын тавцанд Оросын үүргийг нэмэгдүүлэх эрхэм дээд зорилгоо хэрэгжүүлэхэд  нь чиглэгдэх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан хоёр улс хоорондын хөтөлбөрийг цаашид хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу Молдова-Оросын харилцаа улс орон, ард түмнийхээ төлөө уламжлалт түншлэл, харилцан хүндэтгэлийн дор бэхжин хөгжих болно гэдэгт  итгэлтэй байгаагаа илэрхийлж байна” хэмээн Молдовагийн Төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.  Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр 67 нас хүрч байгаа юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.