2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ

Руанда улсын “Mara” групп Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулсан байна. “Google” компанийн “Android” үйлдлийн системтэй “Mara X”, “Mara Z” нэртэй ухаалаг гар утаснууд нь тус тус 190, 130 ам.долларын үнэтэй ажээ. 

“Mara” группийн гүйцэтгэх захирал Ашиш Тхаккар гар утаснуудынхаа талаар хэлэхдээ, чанарыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулан бүтээсэн гэжээ. Түүний хэлснээр, эдгээр гар утас нь “Samsung” компанийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх бөгөөд “Samsung” компанийн хамгийн хямд ухаалаг гар утас 54 ам.доллар байдаг бол брэндийн биш гар утаснууд 37 ам.доллар байдаг аж. 

Хэдийгээр Египет, Этиоп, Алжир, Өмнөд Африкт ухаалаг гар утаснуудыг угсардаг боловч бүрэлдэхүүн хэсгүүдийг импортолдог гэж А.Тхаккар хэлсэн байна. "Бид Африкийн анхны гар утас үйлдвэрлэгчид. Бид эх хавтан, дэд хавтангуудыг өөрсдөө хийдэг" гэж тэрбээр нэмж хэлжээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.