2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Японоор аялсан БНСУ-ын жуулчдын тоо буурчээ

Түүхэн болон худалдааны маргаан даамжирсантай холбоотойгоор Японоор аялсан БНСУ-ын жуулчдын тоо ихээхэн буурчээ. Уг үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад наймдугаар сард 48, есдүгээр сард 60 орчим хувиар буурсан гэж Японы Засгийн газрын мэдээлэлд дурджээ.

Японы Аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр, есдүгээр сард БНСУ-ын жуулчдын тоо 58.1 хувиар буурч, 201 мянга болсон нь 2011 оны тавдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. 2011 онд болсон байгалийн гамшгийн үеэр Японыг зорих БНСУ-ын жуулчдын тоо 58.3 хувиар буурч байсан аж.

Харин Японыг зорих гадаадын жуулчдын тоо өнгөрсөн сард 5.2 хувиар өсөж, 2 сая 720 мянгад хүрчээ. Энэ хугацаанд Хятадын жуулчдын тоо 25.5 хувиар өсөж, 819 мянгад хүрсэн байна. Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд Регбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн нь гадаадын жуулчдын тоо өсөхөд голлон нөлөөлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.