2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Виржини муж улсад дроноор бараа хүргэж эхэллээ

Хорин хоёр мянга гаруй хүн амтай Виржини муж улсын Кристиансберг хотод дроноор бараа хүргэж эхэлсэн тухай “The Washington Post” сонин мэдээлэв. Зохих зөвшөөрлийг “Wing” компани АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас авжээ.

Төсөлд нэгэн жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр хамрагдаж, хүргэлт хийхэд зориулагдсан эм тариа, зууш, уух юм зэрэг 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг санал болгосон байна. Цагт 100 км хурдлах боломжтой дронууд нь 1.5 кг жинтэй ачааг 5.6 км хүртэлх зайг туулан хүргэж чадах бөгөөд хавсралтаар дамжуулан захиалсан бараа бүтээгдэхүүн 10 минутын дараа ирэх боломжтой аж.

АНУ-ын хууль тогтоомжид автомат хүргэлтийн үйлчилгээг хараахан зөвшөөрөөгүй байгаа учир дронуудын нислэгийг оператор хянах юм байна. Нэг оператор нэгэн зэрэг 5 дроны нислэгийг хянах ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.