2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Сирид гал зогсоосноос хойш 21 хүн амиа алджээ

Сирийн хойд нутагт тав хоногийн хугацаатай гал зогсоосноос хойш 21 энгийн иргэн амиа алдаж, 27 хүн шархадсан тухай Курдын Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлжээ.

Гал зогсоосноос хойш энгийн иргэд амь үрэгдэж, шархдаж байна гэж тус байгууллагаас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Барилгын нурангид дарагдсан болон Туркийн холбоотнуудад цаазаар авахуулсан юм уу хулгайлагдсан хүмүүсийг дээрх тоонд оруулаагүй аж.  

Уух ус, эм тариа, хоол хүнс, хоргодох байрны хомстол болон түр орогнох хуарангуудын ачаалал хэт ихэссэн зэрэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэж Курдын Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.