2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
“Toyota” компанийн цэвэр ашиг өсжээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани 2019 оны санхүүгийн жилийн эхний хагаст /4-9 дүгээр сар/  1.27 их наяд иенийн /11 орчим тэрбум ам.доллар/ цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

“Toyota” компанийн цэвэр ашиг ийнхүү өссөн нь автомашины борлуулалт Японд төдийгүй гадаадад нэмэгдсэнтэй холбоотой байна.

Үүний зэрэгцээ 2020 оны гуравдугаар сарын 31-нд дуусах 2019 оны санхүүгийн жилд 2.15 их наяд иений /18.6 тэрбум ам.доллар/ цэвэр ашиг олно гэж урьдчилан таамаглаж байна. Энэ нь 2018 оны санхүүгийн жилийнхтэй харьцуулахад 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.