Монгол Улсад 30 хоног оршин суух зөвшөөрөлтэй ирж, цахим гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэмээн сэжиглэгдсэн 758 хятад иргэнийг өнгөрсөн бямба гаригт хуулийн байгууллагынхан БНХАУ руу албадан гаргасан.

Тэднийг Эрээн боомтын Цагдаагийн газар хүлээн авч, бүгдэд дугаар өгсөн байдаг. Эдгээр залууст хэрэг үүсгэн Нанжин хотын хорих ангид хорих гэж байгаа талаар өмнөд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ.

Аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө ТЕГ болон ЦЕГ-ын хяналт дор  таван зочид буудлаас баригдсан 760 гаруй хятад иргэнийн хэрэглэж байсан “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер, их хэмжээний бэлэн мөнгө, тансаг зэрэглэлийн автомашиныг хураан авч, толгойлогч гэж болох хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар ТЕГ, ЦЕГ мэдээлсэн билээ.

74326037_403742603845629_6139803625356001280_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ

75435865_749733962103954_401600685084246016_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ

74527826_2536040253283568_1186548504374280192_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ

75394246_599242904150583_1702631302215237632_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ

74445096_546728789443544_5922963289360302080_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ