2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
“like”-н тоог нуух туршилтыг АНУ-д явуулна

“Instagram” нийгмийн сүлжээ энэ долоо хоногоос туршилтын журмаар АНУ-ын зарим хэрэглэгчийн нийтлэлийн “like”-н тоог нууцлахаар болжээ. Энэ тухай тус компанийн Ерөнхий захирал Адам Моссери “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Instagram”-д “like”-н тоог нуух туршилтыг энэ жил бид хэд хэдэн улсад явуулсан. Бид туршилтынхаа хамрах хүрээг өргөтгөж, ирэх долоо хоногт АНУ-д байгаа хэсэг бүлэг хүмүүсийг хамруулна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.

“Хэрэглэгчдэд учрах дарамт шахалт хийгээд өрсөлдөх мэдрэмжийг бууруулах, илүү ойр дотныхоо хүмүүстэйгээ нягт холбоотой байх боломжийг олгоход “like”-н тоог нууцлахын гол зорилго оршиж байгаа юм” хэмээн Адам Моссери энэхүү шийдвэртэй холбогдуулан мэдэгджээ.

“Instagram” нийгмийн сүлжээ “like”-н тоог нууцлах туршилтыг Австрали, Бразил, Итали, Ирланд, Канад, Шинэ Зеланд, Япон зэрэг улсад хэдийнээ эхлүүлээд байгаа юм. Энэхүү туршилтын үеэр бусад хүнд “like”-н тоо харагдахгүй хэдий ч тухайн хэрэглэгч нийтлэлээ хэдэн “like” авсныг харах боломжтой гэнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.