2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Нидерландад хурдны дээд хязгаарыг бууруулна

Aзотын ислийн ялгарлыг бууруулахын тулд тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаарыг 100 км/цаг болгон бууруулахаар болсон талаар Нидерланд улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлснийг тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.

Шинээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг лхагва гарагт танилцуулах боловч одоогоор 130 км/цаг байгаа хурдны хязгаарыг бууруулах төлөвтэй байна. “NOS” сувгийн мэдээлснээр, хурдны шинэ хязгаарыг ирэх оноос өдрийн цагаар баримталж эхлэх ажээ.  

Европын орнуудад хурдны хязгаар ихэвчлэн 130 км/цаг байдаг бөгөөд Нидерландад хурдны хязгаарыг 100 км/цаг болгосноор Европын орнууд дундаа хамгийн бага хязгаар тогтоосон орон болох юм. Нидерландын яамд хүлэмжийн хий болон бусад хийн ялгарлыг зохицуулах бусад арга замыг мөн эрэлхийлж байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.