2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Канадад Санта-Клаусын парад болжээ

Зул сарын баярын өмнө болсон Санта-Клаусын парадад Канадын Оттава хотын хэдэн мянган оршин суугч оролцжээ.

Энэхүү парад Оттава хотын төв гудамжуудын нэгд болсон байна. Парадын үеэр эльфийн хувцас өмссөн хүмүүс парадыг үзэж сонирхож байсан хүмүүст амттан тарааж, удахгүй болох шинэ жилийн баярт бэлтгэхэд нь туслахыг хүсжээ. 

"Бага орлоготой айл өрхийн хүүхдүүдэд бэлэг тараахад туслахыг бид Оттава хотын оршин суугчдаас хүсэж байна. Та бүхэн тоглоом, ном бэлэглэх юмуу бага хэмжээний мөнгө хандивлаж болно. Та бүхний босгосон хандиваар бид бэлэг худалдан авах болно” хэмээн парадыг зохион байгуулагчдын нэг ярьжээ. 

Санта-Клаусын парад болж байгаатай холбогдуулан хотын төв гудамжуудын нэгийг хэдэн цагийн хугацаанд түр хаасан хэдий ч жолооч нарын зүгээс санал гомдол ирээгүй байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.