2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Ромын пап Тайланд, Японд айлчилна

Ромын пап Францис энх тайвныг түгээн дэлгэрүүлэх үйл хэргээ үргэлжлүүлэхээр мягмар гарагт Тайланд, Японыг зорьжээ.  

Хүн амын 90 гаруй хувь нь Буддын шашин шүтдэг Тайланд улсад Ромын пап 35 жилийн дараа анх удаа айлчилж буй нь энэ бөгөөд тэрбээр Католик сүм байгуулагдсаны 350 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Мөн Тайландын Хаан Маха Важиралонгкорн болон Буддын шашны нэр нөлөө бүхий лам нартай уулзаж, үндэсний цэнгэлдэх хүрээлэнд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулна.

Францис Япон улсад бямба гарагт хүрэлцэн очиж, атомын бөмбөгдөлтөд өртсөн Нагасаки, Хирошима хотод ням гарагт очно. 1981 оны хоёрдугаар сарын II Жон Полын айлчлалаас хойш Ромын пап Японд айлчилж буй анхны тохиолдол энэ болох юм. Даваа гарагт тэрбээр Эзэн хаан Нарүхитод бараалхаж, Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзана. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.