2024 оны 04 сарын 17
Чөлөөт цаг
Таны нүдийг орой дээр нь гаргах Инстаграмын хамгийн ер бусын охид

Бид энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ хорвоо ертөнцийн хамгийн ер бусын, үзэсгэлэнтэй, авъяаслаг бүсгүйчүүдийн тухай маш сонирхолтой мэдээллийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Ньянэ Лебахоа (Nyané Lebajoa)

Ньянэ бол туйлын үзэсгэлэнтэй модель, Инстаграмын блогчин билээ. Түүний гоо үзэсгэлэнг, ер бусын царайг дэлхий дахинаа шагшин магтдаг. Тэрээр өөрийн нэрийн хиймэл үсний брэндтэй. Мөн нүүр будалт, мейк ап артист хийдэг.

2. Ксения Рэйн (Kseniya Rain)

Тэр бол уран бүтээлч бөгөөд Инстаграмд хэдийн 200 мянган дагагчтай. Тэрээр ихэвчлэн өөрийн өдөр тутмын хувцаслалт, нүүр будалт, бүтээлч сэлфигээ бусадтай хуваалцдаг. Ксения тал бүрийн авъяастай бөгөөд түүний нэг давуу тал нь нүүр будалт юм.

3. Цунайна (Tsunaina)

Төвдийн алдартай модель бүсгүй нь Лондонгийн загварын шоунд оролцсон цөөн хэдэн моделийн нэг билээ. Түүний ер бусын өвөрмөц төрх нь Инстаграмд амжилттай болоход нь нөлөөлсөн.

4. Мариа (Maria)

Мариа бол үзэсгэлэнтэй, авъяаслаг,маш бүтээлч бүсгүй юм. Тэрээр Инстаграмд ч мөн төдий хэмжээгээр алдартай бөгөөд удаашруулсан бичлэг, олон бүтээлч зүйлсийг хийх дуртай. Яг л хүүхэлдэй мэт тус бүсгүй зураг зурах сонирхолтой аж.

5. Худия Диоп (Khoudia Diop)

Сенегалын алдартай модель бүсгүй нь дэлхийн сая сая охидод өөртөө итгэл итгэлийг бэлэглэсэн. Хичээвэл юунд ч хүрч болдгийг харуулсан бөгөөд, маш ер бусын селфигээрээ алдартай.

6. Я Эстергрен (Ia Östergren)

Швед гаралтай модель, бодибилдингийн тамирчин бүсгүй нь урт гоёмсог хөлөөрөө алдартай. Тэрээр 178 см өндөр бөгөөд хөл нь л гэхэд 108 см урт юм. Бүсгүй Шведийн хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй моделиудын нэг билээ.

7. Харнаам Каур (Harnaam Kaur)

Тэрээр маш ховор төрлийн өвчнөөсөө болж, сахалтай болсон модель бүсгүй юм. Түүнийг хүүхэд байхад, ангийхан нь маш их шоглодог байсан бөгөөд сахлаа арилгах гэж маш олон аргыг туршсан ч, тусыг эс олжээ.

8. Мелани Гайдос (Melanie Gaydos)

Тэрээр төрөлхийн биедээ ямар ч үсгүй төрсөн бүсгүй юм. Мөн нүдний хараа нь маш муу аж. Гэсэн хэдий ч тэрээр хэзээ ч өөрийгөө үгүйсгэж байсангүй. Өөртөө итгэлтэй энэ байдал нь бүсгүйг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.