2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Турк 6 шумбагч хөлөг онгоц бүтээнэ

Манай улс 2027 он гэхэд 6 шумбагч хөлөг онгоцыг усанд тавих бодолтой байна хэмээн Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган тус улсын анхны “Piri Reis” шумбагч хөлөг онгоцыг усанд тавих ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн байна.

“Piri Reis” шумбагч хөлөг онгоцны жин 1850 тонн бол урт нь 68.3 метр, өргөн нь 6.3 метр аж. Багийн гишүүд 40 хүнээс бүрджээ. 

“Hızır Reis” хэмээх тус улсын хоёр дахь шумбагч хөлөг онгоц техник хангамжийн үе шатандаа байгаа бөгөөд 2022 онд усанд тавих төлөвтэй байна. Түүнчлэн гурав болон дөрөв дэх шумбагч хөлөг онгоцыг бүтээх ажил үргэлжилж байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.