2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Сансрын хог хаягдлын “тооллогод” зориулсан мэдрэлийн сүлжээ байгуулжээ

Хятадын математикчид хямд үнэтэй, огторгуйн лазер дуран ашиглан дэлхийн гадаргаас 1500 км зайд буй сансрын хог хаягдлын жижиг хэсгүүдийг олж илрүүлэх боломжтой мэдрэлийн сүлжээ бүтээжээ. Уг сүлжээ нь Олон улсын сансрын станц болон хиймэл дагуулуудыг эдгээр объекттой мөргөлдөхөөс хамгаалах боломжтой гэж шинжлэх ухааны “Journal of Laser Applications” сэтгүүлд бичжээ

“Мэдрэлийн сүлжээ нь бидэнд сансрын дурангийн нарийвчлалыг сайжруулах боломж олгосон. Одоо бид нэг орчим хавтгай дөрвөлжин талбай бүхий хаягдлын хэсгийг 1500 км-ын зайтай газраас ажиглан олж илрүүлэх боломжтой. Тойрог зам дахь хог хаягдлын тоог яг нарийн гаргах нь одоо тойрог замд ажиллаж байгаа хиймэл дагуулууд, төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангана” гэж уг сүлжээг бүтээхэд оролцсон эрдэмтдийн нэг болох Ляонины Технологийн их сургуулийн математикч Тяньмин Ма ярьсан байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, 18 мянга орчим хог хаягдал дэлхийг тойрон эргэлдэж байгаа бөгөөд үл харагдах болон одоогоор мэдэгдээгүй хог хаягдал бүр ч их хэдэн зуун саяар тоологдоно. 

Тиймээс эрдэмтэд энэ асуудлыг шийдэх эсвэл чухал объектуудыг сүйрэхээс хамгаалах систем бүтээх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм. Ийм анхны аппарат болох “RemoveDEBRIS” туршилтын төхөөрөмжийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тойрог замд оруулжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.