2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Филиппинийг хар салхи дайрчээ

Филиппинд дэгдсэн "Фанфон" хар салхины улмаас 16 хүн амиа алджээ. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй тухай тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.

Байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдлаа гэж телевизийн “CNN” суваг лхагва гарагт мэдээлжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Зүүн Висайи бүс нутгаас 4000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Байгалийн гамшгийн улмаас дотоодын 60 орчим нислэг хойшлогджээ. Филиппиний хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, лхагва гарагт шилжих шөнө дэгдсэн хар салхинд 100 орчим байшин сүйдсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.