2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Бразилын эрх баригчид “Facebook” компанийг торгожээ

“Cambridge Analytica” компаниар дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлсантай холбоотой хэргээр Бразилын эрх баригчид “Facebook” болон тус улсад байрладаг “Facebook” компанийн салбарыг 1.6 сая ам.доллароор торгожээ. Энэ тухай Бразилын Хууль зүй, олон нийтийн аюулгүй байдлын яамны цахим хуудаст мэдээлсэн байна.  

Тодорхойгүй зорилгоор 440 мянга гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашигласантай холбоотойгоор тус компанийг торгосон тухай мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн, хэрэглэгчийн мэдээлэлд хандахдаа аюулгүй байдлын арга хэмжээг хангалттай аваагүй хэмээн “Facebook” компанийг шүүмжилжээ.

“Facebook” компани энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд арав хоногийн хугацаанд давж заалдах боломжтой аж. Эсрэг тохиолдолд компани 30 хоногийн хугацаанд торгуулиа төлөх шаардлагатай болох аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.