2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Касим Сулейманийг эцсийн замд нь үдлээ

Иракийн нийслэл Багдад хотод Америкийн Зэвсэгт хүчин цохилт өгсний улмаас амиа алдсан Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийг эцсийн замд нь үдэх ёслолд олон мянган хүн оролцож, Ахваз хотын гудамжинд цугларчээ. 

Гудамжинд цугларсан хүмүүсийн дийлэнх нь гашуудлын хар өнгийн хувцас өмсөж, гартаа амиа алдсан генералын хөргийг барьсан байжээ. Ираны парламентын гишүүд бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ Америкийн эсрэг уриа хашгирч байсан тухай өмнө нь “CNN” цохон тэмдэглэсэн байна.

Сулейманийг эцсийн замд нь үдэх ёслолд цугларсан хүмүүс мөн гишүүдийг уриаг даган хашхирч байсан аж. Сулеймани нас барсантай холбогдуулан Ираны удирдагч аятолла Али Хаменеи орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.