2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
БНХАУ харилцаа холбооны технологийн туршилтын хиймэл дагуул хөөргөжээ

Мягмар гарагт БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн “Сичан” хиймэл дагуул хөөргөх төвөөс харилцаа холбооны технологийн туршилтын хиймэл дагуулыг хөөргөжээ.

Харилцаа холбоо, радио, телевиз, мэдээлэл дамжуулалтын зориулалтаар ашиглах уг хиймэл дагуулыг тээсэн “Long March-3B” пуужин орон нутгийн цагаар мягмар гарагийн оройн 23 цагийн орчимд хөөрсөн байна. “Long March” цувралын пуужингууд 324 дэх удаагаа хөөрч буй нь энэ аж.

Шинэ хиймэл дагуул болон тээгч пуужинг Шанхайн Сансрын технологийн академи болон Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэргэжилтнүүд хөгжүүлжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.