2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
В.Зеленский Оманд хийх айлчлалаа цуцалжээ

Украины онгоц Иранд осолдсонтой холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Оманд хийх айлчлалаа цуцалж, Киев рүү буцсан байна. Энэ тухай түүний хэвлэлийн албаны дарга мэдээлжээ.

“Украины олон улсын агаарын тээврийн компани"-ийн “Boeing 737” онгоц лхагва гарагт Техраны олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон юм. Янз бүрийн мэдээллээр, уг онгоцоор 167-180 хүн зорчиж байсан бөгөөд бүгд амиа алджээ. Ираны хэвлэлүүдэд онгоц “техникийн доголдлын” улмаас осолдсон гэж мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өмнө нь онгоцны ослоор алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.