2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна

Японы нийслэл Токио хотод автомат жолоодлоготой такси, нэг зорчигч тээвэрлэх цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл бүхий шинэ үеийн тээврийн системийг туршиж эхэлжээ.

Энэхүү системийг хөгжүүлэх ажилд долоон фирм оролцож байгаагийн дунд “ZMP” автомат жолоодлогын технологийн компани болон таксины томоохон компаниуд багтаж байгаа ажээ.

“Narita”, “Haneda” нисэх буудалд ирж буй зорчигчид ухаалаг гар утсаа ашиглан дээр дурдсан үйлчилгээнүүдийг ашиглан Токиогийн төвд хүрэх боломжтой аж. Мөн зорчигчид нисэх буудлын автобусаар зогсоолд хүргүүлж болох гэнэ.  

Автомат жолоодлоготой такси зорчигчдыг эцсийн зогсоолд хүргэх бол явган хүний замаар явдаг, нэг зорчигч тээвэрлэдэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг мөн туршиж байгаа юм. 

Эдгээр үйлчилгээний төлбөрийг урьдчилан картаар хийх бөгөөд ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх туршилтад 400-500 хүн оролцох ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.