2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
И.Маск 6 дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Америкийн бизнес эрхлэгч, 48 настай тэрбумтан, “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, түүний найз охин, дуучин Граймс нар эцэг, эх болжээ. 

Хүүхэдтэй болсон тухайгаа И.Маск “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгааг дурджээ.

Дуучин Граймсын хувьд анхны хүүхдээ өлгийдөн авч буй нь энэ бол И.Маскийн хувьд 6 дахь хүүхэд нь болж байна. Тэрбээр өмнөх эхнэр Жюстин Уилсонтой хамт амьдрах хугацаандаа 5 хүүхдийн эцэг болсон юм. 

 

АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй “Tesla” компанийг Илон Маск 2003 онд байгуулжээ. Тус компани эхлээд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг байсан боловч сүүлд нарны зай хураагуур болон эрчим хүч хуримтлуулагч бусад төхөөрөмж үйлдвэрлэх болсон байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.