ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨҮСТ-ийн дарга Д.Нямхүү "Өнөөдөр гурван хүн эдгэж, сувилал руу шилжлээ. Тодруулбал, 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн эдгэрч гарсан байна. 30, 34, 45 хоног эмчлэгдэж эдгэлээ. Нийт 87 хүнд шинжилгээ хийсэн. 22 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д байгаа 43 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 140 боллоо. 24 тохиолдол эмчлэгдэж гарсан байна. Одоо 116 хүн эмчлэгдэж байна. Тодруулбал, Хөнгөн 1, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 байна" гэв.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Гадаадад халдвар авсан монгол иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ?
-Гадаадад халдвар авсан монголын 30 гаруй иргэн байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд Сэхээн амьдруулах тасагт уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон гэх мэдээлэл байна. Бусад 10 гаруй хүн хөнгөн, гэрийн тусгаарлалтад байна.
Zaluucom.mn
24news.mn