2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Хайрцагт хуримтлагдсан эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ

Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”-өөс санаачлан хуучин хувцас авах цэг байгуулсан нь олны талархалд нийцсэн төдийгүй тэдний хайрцагт хийсэн эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ.

Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүй уг цэг дэх хайрцганд хийснээр хувцас авахыг хүссэн зорилтот бүлгийн иргэдэд хүрэх боломж ийнхүү бүрджээ.

ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төвийн хамт олон уг цэгт хэрэглэхгүй хуучин хувцсаа авчирч хайрцагт хийж байгаа “Эко-дүүрэг”-ийнхээ иргэддээ талархал илэрхийлсэн юм. Тэд тус хайрцаганд хийсэн хувцсыг ХУД-ийн 4 дүгээр хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүргүүлэхээр хорооны Хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн байна.

Хуучин хувцас авах энэхүү цэг нь ХУД-ийн River garden хорооллын River tower худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.

5203fdb77e68eaf8a57cde4dc7e4f3f7 Хайрцагт хуримтлагдсан эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ

94231271da4a04f5365635d1c4fca8c5 Хайрцагт хуримтлагдсан эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ

5ed5f35fbded8 Хайрцагт хуримтлагдсан эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ

https://updown.mn/119559.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.