2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүлжээ

Шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүлжээ

Н.Алтанцэцэг / Нийслэл 
 
 
 

Зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчдэд зориулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн зөвлөмж гарчээ. Энэхүү зөвлөмжид шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчид хууль журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулах, аюулгүй ажиллагаагаа хангах талаар тусгажээ.

Тухайлбал, хоёроос дээш давхар барилгад шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг байрлуулж, хадгалахыг хориглодог байна. Хэрэв нийтийн болон орон сууцыг шатдаг хийгээр хангах шаардлагатай болвол “Барилгын норм ба дүрэм”-д тусгасан холбогдох заалтуудыг үндэслэх нь зүйтэй аж. Мөн нийтийн хоолны газруудын шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах тогооч нарыг сургалтад жилд нэгээс доошгүй удаа сургалтад хамруулах шаардлагатай юм.

Шингэрүүлсэн шатдаг хий байрлуулсан өрөө тасалгааны стандартыг мөрдөж, аюулгүй ажиллагааны зааварчилга, хий алдалтыг мэдрэгч дохиолол зэргийг байрлуулах зэрэг нь эд хөрөнгө болоод хүний амь нас эрстэх аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг анхааруулжээ

Эх сурвалж: НМХГ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.