2024 оны 04 сарын 27
НААДМЫГ ШУУД ДАМЖУУЛАН ҮЗҮҮЛЭХ ТЕЛЕВИЗҮҮД

Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдааныг 5 телевиз шууд дамжуулна

 0

 



Тулгар төрийн 2229, Их Монгол Улсыг байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний Их баяр наадмынбөхийн барилдааныг МҮОНТ, Монгол HD, Тв9, ТВ5, Боловсрол телевиз шууд дамжуулна.

Монгол Үндэсний Бөхийн холбооноос"Ковид 19” цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбогдууланбөхчүүд, бөхийн галуудад чиглэл хүргүүлсэн байна.

Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхчүүдийг биечлэн байлцуулж бүртгэнэ. Барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувиасаа бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах юм байна.

Мөн бөхчүүд гэр бүл, найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь зэрэг ойр дотны ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулжоруулахгүй байхжурам,зааврыгдагаж мөрдөхийг сануулжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.