2024 оны 04 сарын 18
Шинэ мэдээ
Индонезын хотын дарга “COVID-19” дэгдсэнд өвдөг сөгдөн уучлал гуйжээ

Индонезын Сурабая хотын дарга Три Рисмахарини эмч нар, эмнэлгийн байгууллагуудын дарга нартай уулзах үеэрээ энэ хотод “COVID-19” халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өвдөг сөгдөн уучлал гуйсан талаар “Jakarta Post” сонин мэдээлжээ.

Сурабая  хот нь Индонез улсад коронавирусний халдварын голомт болоод байгаа юм. Зүүн Ява мужийн засаг захиргааны төв болох тус хотын дарга даваа гарагт Индонезын Анагаах ухааны нийгэмлэг болон орон нутгийн удирдлагуудтай уулзаж, коронавирусний тархалтыг зогсоох талаар ярилцжээ. Тэрбээр ажилладаг эмнэлэг нь “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнөөр дүүрч, ачааллаа дийлэхгүй байгаа талаар хотын нэгэн эмнэлгийн уушгины эмч ярьсны дараа өвдөг сөгдөн, нулимс дуслуулан уучлал гуйсан байна. Хотын дарга өвдөг сөгдөн уучлал гуйхдаа хотын захиргааг буруутгахгүй байхыг хүсээд хотын эрх баригчид коронавирусний тархалтыг хязгаарлахын тулд янз бүрийн хүчин чармайлт гаргаж байгаа гэдгийг хэлжээ. Хотын дарга мөн олон оршин суугч коронавирусний халдварыг цаашид тархахаас урьдчилан сэргийлэх тухай эмнэлгийн протоколыг үл тоомсорлож байгааг хэлсэн байна.

Зүүн Ява муж нь коронавирусний халдварын голомт болоод байгаа бол тус мужид бүртгэгдсэн нийт тохиолдлын тал гаруй хувь нь Сурабая хотод илэрсэн байна. Зүүн Ява мужид 5510 хүн халдвар авч, 418 хүн нас баржээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Индонезод халдвар авсан хүний тоо 55092-т хүрч, цар тахал дэгдсэнээс хойш 2805 хүн нас барсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.