2020 оны 08 сарын 06
ЭМЯ: 1-5 насны 118 хүүхэд ажиглалтад байна

 ЭМЯ: 1-5 насны 118 хүүхэд ажиглалтад байна 

ЭМЯ-наас хийдэг коронавирусийн халдварын цаг үеийн өнөөдөр /2020.07.01/-ийн мэдээлэл эхэллээ.

Мэлээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, 10 сая 536 мянган хүн өвчилж, 513 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт 159 мяган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн нь өнгөрсөн өдрийнхөөс өвчлөл 9000-аар эндэгдэл нэгээр бага үзүүлэлт юм. Сүүлийн долоо хоногт АНУ-д өвчлөл 40-45 мянгаар нэмэгдэж байгаа нь жагсаал цуглаан зохион байгуулж байгаатай холбоотой гэж үзэж байгаа. ОХУ-д сүүлийн 24 цагт 6693 шинэ тохиолдол, нас баралт 154 хүрсэн байа. Монголд 16 хүн ажиглалтад орж, 31 хүн ажиглалтаас гарч 2468 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүс дунд 1-5 насны 118, 53 жирэмсэн эмэгтэй байгаа. Гурван сарын 24-өөс өнөөдрийг хүртэл 5447 иргэн байсан. Үүнээс 623 нь гэрийн ажиглалтад байгаа. Шуурхай 119 дугаарын утсанд 24 цагт 161 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд нэг дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсныг" мэдээлэв.

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.