2024 оны 04 сарын 23
Шинэ мэдээ
Нобелийн энхтайвны шагналт Жон Хуме таалал төгсжээ

 Нобелийн энхтайвны шагналт, Умард Ирландын Социал демократ, хөдөлмөрийн нам дарга асан Жон Хуме 83 насандаа Лондондерри тойрог дахь асрамжийн газарт таалал төгсжээ.

Умард Ирландын нэр хүндтэй улс төрчдийн нэг байсан тэрбээр 20 дугаар зууны сүүлч үеэр тус улсад дэгдсэн үндсэрхэг үзэлтний мөргөлдөөнийг төгсгөл болгох уур амьсгалыг бий болгоход хувь нэмрээ оруулсан нэгэн юм.

Мөн тэрбээр 1970 онд Умард Ирландын Социал демократ, хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулахад гар бие оролцож, улмаар 1979 онд уг намын дарга болсон билээ. 2001 оны 11 дүгээр сард тэрбээр нам даргын суудлаас сайн дураараа буусан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.