2020 оны 09 сарын 27
Чөлөөт цаг
“US Open” тэмцээн Нью-Йоркт эхэлнэ

Коронавирусний цар тахал гарснаас хойш анх удаа зохион байгуулах гэж буй талбайн теннисний “Их дуулга” цувралын эхний тэмцээн болох "US Open" буюу АНУ-ын Нээлттэй тэмцээн даваа гарагт Нью Йорк хотноо эхэлнэ.

Цар тахлын улмаас тэмцээнийг зохион байгуулагчид аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авсан боловч дэлхийн олон одууд оролцохоос татгалзжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн финалд шалгарсан Данийл Медведев зэрэг Оросын шилдэг теннисчид тэмцээнд оролцож аваргын төлөө өрсөлдөнө.

Медведев “US Open” тэмцээний эхний тойрогт Аргентины теннисчин Федерико Дельбонистой учраа таарчээ.

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.