2024 оны 04 сарын 20
Зочин
Д.Нарангэрэл: Завханд тарваган тахлаар өвчилсөн хүний бие маш хүнд байна

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн байсан хүний бие хүндэрч уушгины хэлбэрт шилжсэн. Энэ хүн өмнө нь сумын эмнэлгээр өмнө нь хоёр удаа үйлчлүүлсэн. Халдвартай иргэнийг тусгаарлан эмчилж байна.

Энэ хүн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн нь учир ЭМЯ-наас анхаарал хандуулж, халдвар хамгааллын дэглэмд өндөр түвшинд сахин ажиллаж байна. Энэ хүний хавьтал болох 25 хүнийг тусгаарлан тарваган тахлын нян үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Уушгины хэлбэрээр өвчилсөн энэ хүний бие маш хүнд байна гэж ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.  

Эх сурвалж: Gogo.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.