2020 оны 09 сарын 27
Иргэдийг сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэлээ хангахыг уриалж байна

Иргэдийг сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэлээ хангахыг Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас уриаллаа. Тодруулбал, энэ өвлөөс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэх бөгөөд алслагдсан дүүргүүд болон нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн ажил үргэлжилсээр байгаа аж.

Тус шахмал түлшний хоёр дахь  үйлдвэр нь  гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арван нэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм. Сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлжээ.

Тиймээс айл өрх, иргэдийг галлагааны улирал эхлэхээс өмнө зуух яндангийн битүүмжлэлээ шалгаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг уриалж байна.

Эх сурвалж: Unuudur.mn

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.