2020 оны 09 сарын 27
Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид тодорлоо

Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Энэ дагуу дүүргийн Намын хороод хуралдаж нэр дэвшигчдээ тодруулсаар байна. Өчигдөр Баянгол дүүргийн Намын хороо хуралдаж хамгийн өндөр саналтайгаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд дараах нэр дэвшигчид тодроод байна. Тухайлбайл Орон сууц нийтийн аж ахуйн газрын дарга Ч.Мэндбаяр, Мөн Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан БГД-ийн НАМЗХ-ны дарга Д.Ихбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабазар, БГД-ийн МАН-ын хорооны дэд дарга Б.Сэмжидмаа, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Г.Гангамөрөн нар нэр дэвшихээр болжээ

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.