2024 оны 04 сарын 27
Баянзүрх дүүргийн спорт цогцолборын тойрог зам ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн спорт цогцолборын тойрог зам ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулсан.

Нийт 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгдэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар тус цэцэрлэгт хүрээлэн спортын талбайн эхний хэсэг ашиглалтад орсон. 

Харин дараагийн хэсэг болох дөрвөн эгнээ гүйлтийн тойрог зам хэдхэн хоногийн өмнө ашиглалтад орсон талаар цахим хуудаснаа мэдээлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.