2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын хугацаа хойшлогджээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчтэй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл2020 оны арванхоёрдугаар сарын 8, 9-нд уулзалт ярилцлага хийхээр товлоод байсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал сунгаж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж ярилцлагад ирэх байсан нийт 17 нэр дэвшигчдийн ярилцлагын хугацааг жич зарлах болно.

Тодруулах асуудлаар Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 11-311821, үүрэн телефоны 94102162  дугаараар хандана уу.

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

 

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын хугацаа хойшлогджээ
   
Bolod.mn
 


  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.