2024 оны 04 сарын 18
Д.Сарангэрэл: Цаазын ял хүчирхийлэгчдийг цочооно...

УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын эрэмбэтэй сайд Д.Сарангэрэл цаазын ялыг сэргээх тухай хөндсөн нь зарим шүүмжлэлийг дагуулж эхэлжээ. Д.Сарангэрэл өөрийн цахим хуудсандаа өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлжээ.

Тэрбээр "Өнөөдөр хүний эрхийн өдөр. Хэн нэгнийг доромжлох нь бүү хэл шүүмжлэх ч ёсгүй өдөр. Тэгэх тусмаа үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө. Хэтэрсэн доромж, гүтгэлэгт хүн л юм хойно эмзэглэнэ. Тиймээс надтай л адил буй хэмээн бодож,над руу дайрсан шүүмжид авах гээхийн ухаанаар хандаж, алдаа байвал засаад л явахаас бус эргэн асч, хариу дайралт хийлгүй шингээж, урагшаа харж явдаг. Аливаад хэм, хэмжээ хэрэгтэй. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүдийг зодож тарчлааж, хүчирхийлж, амь насыг нь бүрэлгэсэн гэмт үйлдэлд цаазын ял оноох тухай байр сууриа илэрхийлсэн нь үнэн. Зэрлэг балмад үйлдэл үл харагдан чимээгүй үйлдэгдсээр. Өдөр бүр нялх балчир үрс, хүч сул эмэгтэй хүн зовлон шаналал амсч, амь насаа алдсаар. Цаазын ял хүчирхийлэгчдийг цочооно... Оновчгүй байр суурь байж мэдэх ч хүүхэд эмэгтэйчүүдээ өмгөөлөх сэтгэл зүрх минь мохохгүй. Өнөөдөр хүний эрхийн өдөр. Ганц өнөөдөр биш үргэлж эрхийн өдөр байгаасай гэж хүснэ" хэмээн нийтэлжээ.

http://www.bolod.mn/News/225458.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.