2024 оны 04 сарын 17
Шинэ мэдээ
Н.Төмөрхүүгийн эзгүйд дэд дарга нар нь архидаж, зодолджээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүү тэргүүтэй хүмүүс ажлын байрандаа архи ууж, зодолдсон гэх асуудал үүссэн. Үүний улмаас ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тушаал гаргаж, ХААДС-гийн захирал Н.Төмөрхүүг ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ. Тэгвэл ажлын байранд архи уусан гэх үйл явдал болох үед ХААДС-гийн дарга Н.Төмөрхүү байгаагүй аж. 

Тэрбээр болсон үйл явдлын талаар “Хариуцлага тооцож байгааг хүлээж авна. Миний удирдаж байсан байгууллагын ажилчид алдаа гаргасан учраас би хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ нэг зүйлийг тайлбарлаж ойлгуулахгүй бол болохгүй нь. Хэрэг явдал өрнөх үед манай ажилчид л ажлын байран дээрээ байсан.  Онцгой дэглэмийн үед төрийн байгууллагын ажилчдын тодорхой хувь нь ажиллах ёстой Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цагаан сарын өмнө тушаал гаргаж санхүүгийн тайлан болон тариа будааны тооллоготой холбоотойгоор шинийн 3-наас 6-ныг хүртэлх хугацаанд санхүүгийн албаныхан ажиллаж тайлан тооцооны асуудлаа цэгцлэх үүрэг өгсөн.

Санхүүгийн албаныхан ажиллаж байхад дэд захирал болон бусад нэр бүхий хүмүүс очиж ажлын байран дээр архидаж танхайрсан байгаа нь төрийн албан ёс зүйг зөрчсөн үйлдэл болоод байна.” хэмээлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.