2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан ава

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо : 2021.03.09

Тендер шалгаруулалтын нэр: Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ТТТХХК/202102030

           “Таван толгой түлш” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан авах” төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг дотоодын аж ахуй нэгж байгууллагуудаас сонгон шалгаруулах цахим ендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу. Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын хэмжээний дундаж нь санал болгож буй үнийн дүгийн 30%-с багагүй байх.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30%-с багагүй байх.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2018, 2019, 2020 онуудын баталгаажсан аудитын тайланг ирүүлэх

Тендерийн хамт  Багц-1: 20,000,000 /Хорин сая/ төгрөг

Багц-2: 20,000,000 /Хорин сая/ төгрөг

                 Багц-3: 20,000,000 /Хорин сая/ төгрөг

Багц-4: 20,000,000 /Хорин сая/ төгрөг

Багц-5: 20,000,000 /Хорин сая/ төгрөг

    Багц-6: 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн дүнтэй тус, тус тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны  04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 12ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn хаягаар авч болно. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжидийн-8, Эрдэнэс таван толгой ХХК-ийн “Б” байр, 1 дүгээр давхар 123 тоот “Таван толгой түлш” ХХК Утас: 70119400, 99106189

 
 

 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.