2024 оны 04 сарын 23
Шинэ мэдээ
Калифорнид шатахууны үнэ хоёр өдөр дараалан дээд үзүүлэлтэд хүрчээ

Калифорнид даваа гарагт нэг галлон /3.78 литр/ шатахууны үнэ 4.682 ам.долларт хүрчээ. Ингэснээр АНУ-ын хамгийн олон хүн амтай муж улсад шатахууны үнэ хоёр өдөр дараалан түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 

Америкийн Автомашины холбооны /AAA/ мэдээлснээр, Калифорнид ням гарагт шатахууны дундаж үнэ 4.676 ам.долларт болсноор 2012 оны 10 дугаар сард бүртгэгдсэн дээд үзүүлэлт /4.671 ам.доллар/ шинэчлэгджээ.

Даваа гаргийн байдлаар улсын хэмжээнд шатахууны дундаж үнэ нэг галлон нь 3.415 ам.доллар байна. Энэ нь сарын өмнөхөөс 11 центээр, жилийн өмнөхөөс 1.29 ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Шатахууны үнэ 10 дугаар сарын 30 хүртэл аажмаар нэмэгдсэнээсээ хойш есөн өдөр буурсан дүн үзүүлжээ.

Автомашины холбооны Өмнөд Калифорни дахь хэвлэлийн төлөөлөгч Дуг Шупе шатахууны үнэж өсөж буйг нефтийн үнэ нэмэгдэж байгаагийн сацуу шатахууны эрэлт өсөж байгаатай холбон тайлбарлажээ. Нью-Йоркийн биржид баасан гаргийн арилжаа хаагдах үед “WTI” маркийн нефтийн үнэ 80.79 ам.доллар байсан нь 52 долоо хоногийн хамгийн бага түвшнээс хоёр дахин өндөр үзүүлэлт ажээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.