2022 оны 11 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн“ гэх хуулийн байгууллагад ажиллаж байсан эрхмүүдийг зарлана

Монгол Улсад хөрөнгө оруулсан гадаадын бизнесмэнүүдийг хуулийнхантай хамтран "дээрэмдсэн" бизнесийн үйл ажиллагааг нь булаасан зүйлүүд бий.

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны дараа "2012-2022 оны хооронд Гадаадын хөрөнгө оруулагчтай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс хамааралтай. Ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэрхэн хэрэг нь хаагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг нь яаж дарагдсан зэргийг дэлгэрэнгүй өгөх болно гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлж байсан. Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан, Тагнуулын даргаар ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс ч холбогдсон байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг тогтмол үйл ажиллагаагаа явуулна. Арбитрын шүүхэд гацсан, шүүхийн шатанд гацсан, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгож шийдүүлсэн. Үндэслэлгүйгээр бусдыг Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга дарсан. Хөрөнгө оруулагч оруулж ирэхгүй болгосон жагсаалтыг танилцуулна" гэсэн юм. Тэгвэл энэ тухай өнөөдөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар олон нийтэд хандаж мэдээлэл хийх аж.

24news.mn

http://24news.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.